Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны 22 дахь удаагийн уралдааны эхний шалгаруулалт өндөрлөв. Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохиодог уг уралдааны анхан шатны шалгаруулалт гурван өдөр үргэлжилж, дүүрэг тус бүр шилдгүүдээ шалгаруулжээ. Есөн дүүргээс шалгарсан шилдэг найрал дуучдын нэгдсэн гала тоглолт Нийслэлийн өдрөөр буюу энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох бөгөөд тэндээс улсын уралдааны шагналт байрын эздийг тодруулах юм байна.
Энэ удаагийн уралдааныг Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойд зориулан зохион байгуулж буйгаараа онцлогтой.
|