Хурд хамтлаг тэртээх 1993 оноос тасралтгүй, ухарашгүй уран бүтээлээ туурвисаар 20 жилийг ардаа орхилоо. Энэ 20 жилийнхээ ойн хүрээнд олон газруудаар явж тоглоод байгаа тус хамтлаг эмнэлэгүүдэд орчин үеийн тенхик, тоног төхөөрөмж хандивлахаар боллоо.
Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж байгаа юм..
Энэхүү техник тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг сонсогч фенүүддээ амласан ёсоороо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29,30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд зохиосон ойн тоглолтынхоо орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр бүрдүүлсэн аж.