“Төрт ёс, хаадын сан”-гаас нийт уран бүтээлчдийн дунд “Жанжин цадиг” түүхэн сэдэвт туужийн уралдаан зарлалаа. Уралдаанд ирүүлэх бүтээл нь XX зууны эхэн үеийг хүртэлх Монголын түүхэнд гавьяа байгуулсан төрийн сайд, түшмэдүүд болон баатар жанжнуудын тухай өгүүлсэн байх ёстой гэнэ. Зохиолч, уран бүтээлчид урьд өмнө энд тэнд хэвлэн нийтлүүлж байгаагүй шинэ бүтээлээ өөрсдийн товч намтар, уран бүтээлийн жагсаалтын хамт ирэх арванхоёрдугаар сарын 13-ныг хүртэл khaans13@yahoo.com хаягаар илгээх юм байна. “Жанжин цадиг” түүхэн сэдэвт туужийн уралдааны дүнг ирэх оны нэгдүгээр сарын 13-нд олон нийтэд танилцуулах бөгөөд түрүүлсэн зохиолч 1.5 сая төгрөгийн эзэн болох аж. Харин дэд байрт нэг сая, гутгаар байрт 800 мянган төгрөг гардуулах бол есөн хүнийг тусгай шагнал хүлээж байна. Тэднийг тус бүрт нь 300 мянган төгрөгөөр урамшуулна.