Монголын шилдэг загвар өмсөгчдийн нэг Топ мопель Э.Сэлэнгэ өнгөрсөн зун алба, амины ажлаар Франц явж, Эйфелийн цамхагийн өмнө найз залуугаасаа сүйн бөгж авч байгаа зургаа олон нийтийн сүлжээнд байрлуулж байсан. Тэгвэл Э.Сэлэнгэ ээж болохоор зэхэж байгаа аж. Хэвлий дэх үр нь хэдийнэ таван сар хүрсэн ч загвар өмсөгч бүсгүй ажлаа хийсээр л явна. Түүнийг өнөөдөр "Талх чихэр" ХК-ийн шинэ бүтээгдэхүүний нээлтийн ажиллагааны үеэр тайзнаа алхаж байхад нь манай гэрэл зурагчин энэ зургийг даржээ. "Nine Dots" агентлагаа байгуулж, амжилттай ажиллахын зэрэгцээ хувийн амьдралдаа аз жаргалаар бялхаж байгаа түүний хувьд 2014 он одтой жил болжээ.