Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Шатрын Холбоотой хамтран зохиохоор боллоо.
Тус тэмцээн нь Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюунлаг иргэдтэй Улаанбаатарын төлөө иргэдийнхээ идэвхийг нэмэгдүүлэх, шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Мөн тэмцээнээс “Сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-нд оролцох шатарчдыг сонгон шалгаруулах юм.
Тэмцээний эхний үед 11 дүгээр сарын 10-ны дотор дүүрэг тус бүрээс 9 эмэгтэй, 9 эрэгтэй шатар сонирхогчийг шалгаруулж, 12 дугаар сард нийслэлийн сонирхогчдын шатрын аварга шалгаруулах юм.