Өнгөрсөн сарын 7-14-нд Италийн Марке мужийн Гроттаммаре, Сан Бенедетто дель Тронто, Асколи Пичено хотод “Газрын дундадын хувцас загварын тайз” олон улсын хоёрдугаар уралдаан болж өнгөрчээ. Энэ уралдаанд монголчууд амжилттай оролцож, , “Шилмэл Загвар” ХХК-ийн загвар зохион бүтээгч И.Урангоо “Саsual” коллекцоороо нэгдүгээр байрын шагнал хүртжээ. Түүнчлэн “Матрикс” салоны үсчин Б.Гэрэл-Эрдэнэ хуримын болон тайзны нүүр будалтаар гуравдугаар байр, “Монголын нүүр будалт урлаачдын холбоо”-ны тэргүүн Г.Отгонсүрэн тусгай байрын шагнал гардсан байна. Эдгээр уран бүтээлч, үсчдийг “Италийн соёлын төв” төрийн бус байгууллагынхаан авч, явж хөтөчлөн тэмцээнд оролцуулсан бөгөөд оролцсон бүх хүн нь шагнал хүртсэн цор ганц баг байснаараа онцгой юм.