Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх болон мэндлээд удаагүй байгаа хамтлаг бол “Асур” билээ. Дуулах хүсэл, мөрөөдөлтэй залуусыг “Нэгүн” студи нэгтгэж, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Одбаяр буюу Оки ерөнхий продюсерээр нь ажиллаж байгаа. Уг хамтлаг “Another” хэмээх анхны уран бүтээлээ цацаад удаж буй. Энэхүү дуу залуусын сонсох дуртай дуу болсон. Тэгвэл энэхүү хамтлаг өөрсдийн танилцуулгаа хийлээ.
Тус хамтлаг нь 2013 оны наймдугаар сард “Нэгүн” студийн дэргэд үүсгэн байгуулагдсан байна. Гурван гишүүнтэй бөгөөд поп, Р&В, бапсе чиглэлээр уран бүтээлээ туурвиж байгаа юм. Хамтлагийн еренхий продюсерээр “Нэгүн” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр /Оки/ болон бусад мэргэжлийн багийг бүрдүүлэн ажиллаж байна.
Хамтлагийн нэр болох “Асур” нь эртний санскрит хэлний үг аж. Энэ нь өнгөрсөн цагт амьдралын хүчний эзэн хэмээх утгыг агуулах бөгөөд тэнгэрийн их хүчийг бэлгэдэн “АСУР” нэрийг сонгожээ. “Асур” хамтлагийн ахлагч Мөнхлэй, гишүүн Гэрлээ, Санаа нар юм. Тэд хөгжмийн боловсролоо цаг ямагт дээшлүүлж, хөгжүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн урлагийн сургуульд суралцдаг байна. Мэргэжлийн хандлага, уран бүтзэлийн чанарыг эрхэмлэж буй “Асур” хамтлаг хөгжмийн ертөнцөд урт удаан хугацаанд тууштай оршин тогтнох, гадаад улс оронд эх орноо төлөөлех, туурвих уран бүтээлүүдээрээ нийгэмд эерэг, гэгээлэг уур амьсгалыг бүрдүүлэх, хүүхэд залуусын дунд орчин үеийн хөгжмийн урлагийн үнэлэмж, үнэ цэнийг нэмэгдүүлэх тэдэнд зөв үлгэр дууриал болох зорилготой аж.