Хүүхэлдэйн театрын 66 дахь удаагийн намар цагийн үзвэрийн нээлт аравдугаар сарын 11-ны өдөр болох юм. Өнгөрсөн жилүүдэд хөдөө орон нутагт болдог байсан бол энэ жил Улаанбаатар хотод нээх аж. Нээлтийн тоглолтод “Тэнэг бяцхан хулгана”, “Дэлбээт цэцэг”, “Болдоггүй бор өвгөн”, “Арван хоёр сар”, Лусын хааны охид”, “Одноос төрсөн ханхүү” зэрэг багц жүжгийг тавих юм. ОХУ-ын Санкт-Петербург хотын “Теарт урлагын академи”-д суралцаад ирсэн Э.Буд-Эрдэнэ, Б.Билгүүн, З.Булган, М.Лхагваа зэрэг 10 залуу жүжигчин хүүхэлдэйн театрт ам бүл нэмсэн байна. Театрынхан мөн сургууль цэцэрлэгүүдээр явуулын театр ажиллуулан тоглох аж. Дашрамд дуулгахад, намар цагийн нээлтэндээ хүүхэд багачуудад зориулж тавин хувийн хөнгөлөлт үзүүлж буй юм.
М.Болорцэцэг