“Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийг ардын дуу, бүжгийн тоглолт хийдгээр нь хүмүүс мэддэг байсан бол өнгөрсөн жилээс эхлэн драмын болон дуулалт жүжиг тоглож, урын сангаа баяжуулаад байгаа. Тус чуулгынхан өвөл цагийн нээлтээ “Үнэний босго” жүжгээр энэ сарын 25-нд хийхээр болжээ. Маргааш нь “Гоолингоо” дуулалт жүжиг, 27-нд “Миний чин зоригт найз” хүүхдийн жүжиг, 28-нд “Ээ тосоор гоож” инээдмийн жүжиг тоглож, 28-нд “Давалгаа” найрал хөгжмийн тоглолт хийх гэнэ.
Тус чуулгын жүжигчид, дуучид хөрвөн чадвартай авьяаслаг уран бүтээлчид гэдгээ цуврал таван тоглолтоороо харуулах юм билээ.