“UB golden cup-2014” бүжгийн тэмцээн энэ сарын 25, 26-нд Ус сувгийн удирдах газрын спорт зааланд болно. Тэмцээнийг “Mongolian dance sport federation”, “UB dance school” хамтран зохион байгуулж байгаа юм. “UB golden cup-2014” хосын болон ганцаарчилсан, формэйшн, залуучууд, насанд хүрэгчдийн гэсэн таван ангиллаар шилдгүүдээ тодруулах аж. Тэмцээний ивээн тэтгэгчээр нийслэлийн ЗДТГ, “Sound of Mongolia”, “Хөгжил” трэйд ХХК, “Tede Energe” ХХК, “Ухаант Боржигон” ХХК, “Ариун Сүх Эс” ХХК, “Монгол Флора Дэвшил” ХХК ажиллаж байна.