Сар хиртэлт гэдэг нь Сар Дэлхийн сүүдэрт орох үзэгдэл юм. Энэ нь Нар, Дэлхий, Сар гурав энэ дарааллаараа нэг шугаманд давхцах, эсвэл бараг нэг шугаманд орох үед ажиглагдана. Иймээс сар хиртэлт нь зөвхөн тэргэл сартай үдэш л ажиглагддаг байна. Энэ жилийн аравдугаар сарын 8-ны орой тэргэл сартай өдөр сарны хиртэлт үзэгдэл болох бөгөөд судлаачдын мэдэгдэж буйгаар улаан сар гарахаараа онцлогтой юм. Номхон далай, Авсрали, Хойд Америк болон Азийн орнуудаас сарны дүрс хамгийн тод харагдах аж.
Эх сурвалж www.space.com