Монгол Маркын түүхт 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Ойн хүрээнд Монгол шуудан ТӨХК-иас олон ажил хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр “Шинэ марк” нээлтээ хийх юм. Уулзалт ТӨВ ШУУДАНГИЙН дугуй танхимд 12 цагт болох аж. Энэ үеэр Монгол Маркын шинэ музейг нээх бөгөөд 90 жилийн хугацаанд Монгол улсын түүхийн хуудсыг маркын он тооллоор дарааллуулан харах боломжтой юм. 1924 оноос түүхээ бичиж буй МОНГОЛ МАРК-ын ховор нандин бүхнийг МАРКЫН МУЗЕЙ энэ удаад дэлгэж байна.