АНУ, Европын эрдэмтдийн хамтарсан баг далай, тэнгис судлалд ойрд дуулдаагүй нэгэн онцгой нээлт хийсэн нь зарим нь бүр 1.5 км өндөр "ургасан" хэд хэдэн уул далайн гүнээс олсон явдал гэнэ. Олон зуун км урт үргэлжлэх уулс нурууд дахь оргил бүрийг нэг бүрчлэн тоолбол бараг 5000-аад уул далай тэнгисийн гүнээс илэрчээ. Судлаачдын үздэгээр дэлхийн далай, тэнгисийн гүнд ойролцоогоор 25 мянгаад уул бий. Тэднийг судлах нь загас агнуурын салбар болоод усан мандал дахь биологийн олон талт байдлыг таньж мэдэх, хамгаалахад нэн тустай юм.