Монгол Улс, Бүгд Найрамдах Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохионо. Энэхүү түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хэд хэдэн томоохон үйл ажиллагаа зохиохоор төлөвлөсний дотор соёлын арга хэмжээ түлхүү оржээ. Тухайлбал, хоёр орны олон жилийн найрсаг харилцааны түүхийг ард түмний хүртээл болгох зорилгоор “Монгол, Францын харилцааны товхимол”-ыг хэвлүүлэн гаргахын зэрэгцээ талуудын хамтарсан археологийн судалгааны үр дүнд илэрсэн олдворуудаар Монгол, Францад үзэсгэлэн гаргах юм байна. Түүнчлэн
Монголын урлаг соёлын өв уламжлалыг Францын олон нийтэд таниулах зорилготой “Монголын соёлын өдрүүд”-ийг ирэх оны дундуур зохион байгуулах аж.
Ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны даргаар Гадаад харилцааны сайд Л.Болдыг томилжээ.