Өнөөдөр дэлхийн инээмсэглэлийн өдөр тохиож байна. Энэ өдрийг 1963 онд Харви Болл үүсгэсэн бөгөөд түүний дурсгалыг хүндэтгэж 2001 онд “Харви Болл” санг байгуулсан байна. Өдгөө дэлхий нийтээрээ арван сарын эл өдрийг Дэлхийн инээмсэглэлийн өдөр болгон тэмдэглэж байна. Тиймээс та энэ өдөр хайртай хүндээ, найз нөхөддөө инээмсэглэл бэлэглээрэй.