Өнгөрсөн хавар амаржсанаасаа хойш нам жим байсан дуучин Ж.Алтанцэцэг охиныхоо цомгийг гаргажээ. Энэ талаар дуучин бүсгүйгээс тодрууллаа.
-Сайн байна уу. Таны охин “Би хүүхэлдэй” цомогтой болсон гэж дууллаа. Охиноо танилцуулна уу?
-Охиныг минь С.Номин-Эрдэнэ гэдэг, зургаан настай. “Орчлон-2” сургуулийн нэгдүгээр ангид сурдаг.
-Охиноо дуучин болгох хүсэлтэй юү. Яагаад цомгийг нь гаргах болсон бэ?
-Заавал дуучин болгоно гэхгүй. Ямар ч байсан миний авьяасыг өвлөжээ. Хэвл үүхэн дуулдаг юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ бага насны дурсамжийг баримтжуулж үлдээхийг хүсдэг. Бид ч охиныхоо хүүхэд насыг гэрэл гэгээтэй, дурсамжаар дүүрэн байлгахыг хүссэн. Таван настайдаа дуулсан дуунуудыг нь тоолоход найм болчихож. Саяхан аав нь төрсөн өдр өөр нь энэ дуунуудыг цомог болгож бэлэглэсэн юм.
-Цомгийг нь худалдах уу?
-Монголын хүүхдийн ордонд өгсөн. Зарна гэж бодохгүй байна. Гэхдээ ээж, аавууд хүүхдэдээ сонсгож болох юм. Хэрвээ худалдвал хүүхдийн ийм хөөрхөн юмыг хямдхан зарах байх.
-Дуунуудыг нь хэн бичсэн бэ?
-Монголын хүүхдийн ордны багш С.Ганчимэгийн зохиосон дуунууд. Манай “Про саунд” студид хоолойг нь бичсэн. Одоогоор “Урт наслаарай, ээж ээ”, “Би хүүхэлдэй” дууг нь дүрсжүүлээд байна. Дөнгөж бичиг үсэг сурч байгаа учир хичээлээс нь хөндийрүүлж болохгүй. Тиймээс одоохондоо дуу хийлгэхгүй.
-Танаар уран бүтээлийн олз омог арвин уу?
-Өнөөдөр “Нью стар” студийн 10 жилийн ойн тоглолтоор “Антигона” жүжгийн дууг дуулна. Амаржсанаасаа хойш анх удаа тайзан дээр гарах нь. Шинэ дуунууд хийсэн. Удахгүй дүрсжүүлээд цацна даа.
Б.ДӨЛГӨӨН