“Өнөөдөр” сонины редакцид хаяглан чин сэтгэлийн үгтэй захидлаа илгээж, бидэнтэй хамтран ажилладаг сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг хүсдэг эрхэм уншигч та бүхэндээ баярлалаа. Гэр бүлийн амьдралыг илүү аз жаргалтай, хариуцлагатай, бодитой болгодог нэгэн эрхэм зүйл нь хүүхэд. Эрх дураараа энэ эрднийг хүмүүжүүлэх, арчлах, сургах, халамжлах гээд танд олон бэрхшээл тохиолддог байх. Тэгвэл та бүхэн анхаарлаа хандуулж, “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэнгийн зөвлөгөөг уншаарай. Эцэг, эх болгон л хүүхдээ эрүүл энх байж, ирээдүйд амжилттай нэгэн болоосой гэж хүсдэг. Тиймдээ ч зовниж явдаг зүйлсээ захидалдаа бичиж бидэнд илгээсэн буй заа.
БИ ТҮҮНИЙ ТӨЛӨӨ Л АМЬДАРДАГ
-Би ганц хүүгийнхээ л төлөө амьдардаг. Ахуйн хэрэглээ болон сургалтын төлбөрийг нь олохын тулд ажил хийж, цаг зав гарах бүрт өөр мөнг ө олох ажил юу байгааг хайж, хийж явсаар өдийг хүрлээ. Хүү минь 17 настай. Сурлага ч сайтай. Дундаж хэмжээнд хувцасладаг. Ээж нь багад нь өөд болсон болоод ч тэр үү хүү минь зожиг зантай болоод байх шиг санагдах юм. Ганц сайн найзтай. Өдий хүртэл нэг ч охинтой үерхэж, захиа өгч үзээгүй бололтой. Хэтэрхий бүрэг. Магадгүй өнгө муутай гэр, ажилд нухлагдсан ааваасаа ичээд үеийнхэнтэйгээ дотно байдаггүй юм болов уу. Би хүүгийнхээ л төл өө амьдарч байгаа хүн. Яаж хүүгийнхээ энэ занг өөрчлөх вэ. Бид хоёрын харилцаа уг нь хэвийн. Хүү минь ч надтай ний нуугүй ярилцдаг. Ажил л хийж мэддэг миний хувьд энэ тухай ярих нь хол хөндий, хэцүү юм.
47 настай аав У.Ж
НАДААС ИЛҮҮ Л ХҮН БОЛООСОЙ
-Намайг гутранги нэгэн гэж бүү бодоорой. Би эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, хүн шиг хүн байхын төлөө хичээн амьдарч байгаа нэгэн бүсгүй. Гэхдээ би хүүхдүүдээ надаас бүх талаараа илүү хүн болоосой гэж хүсдэг. Мөр өөд өж явдаг оргилд маань илүү ойртох мэдлэгтэй, тэвчээртэй, ухаантай, дайчин, мэдрэмжтэй хүн болоосой гэж хүсдэг учраас хүүхд үүдээ хөгжүүлэхийг юу юунаас илүүд үздэг. Хүүхэд гэдэг удирдлагатай зурагт, автомат тоглоом биш учраас хэн нэгний гаргасан сургааль, дүрэм журам тэгш үйлчлэх нь үгүй. Магадгүй хэт их хүслээ биелүүлэх гэж шамдахдаа би тэдний үнэт зүйлсээс үгүй хийчих вий, өөртөө итгэх итгэлийг нь хугачих вий гэж санаа зовдог. Би ч бас өөртөө тийм ч итгэлтэй хүн биш. Бууж өгөхийг илүүд үздэг, зөөл өн хүн. Тэгвэл хүүхдүүд минь над шиг болж болохгүй. Илүү чадалтай байх ёстой. Хүүхдэд өөртөө итгэлтэй байдлыг хэрхэн бий болгох вэ?
35 настай ээж Н.Ц
ХҮҮХДИЙН ИТГЭЛ ТАНААС ЭХЭЛНЭ
Хүүхэд тань таны л үргэлжлэл. Тиймээс түүний зан чанарт гарч байгаа аливаа өөрчлөлтийг танаас эхлэн судлах нь зүй. Эхлээд та бүхэн дорх асуултыг өөртөө нэг тавиад үзээрэй.
•Та өөртөө итгэлтэй юү?
•Амьдралдаа өөдрөг ханддаг уу?
•Таныг урамшуулдаг хүн бий юү?
•Та ямар хандлагатай вэ?
•Хүүхдээ хамгийн сүүлд яаж дэмжиж, урам өгсөн бэ?
•Хүүхдийнхээ давуу талуудыг олж хардаг уу?
•Хүүхэд тань өөртөө итгэлтэй юу?
Та өөрийнхөө хандлагыг мэдэхийг хүсвэл дараагийн товч мэдээллийг уншина уу. Аливаа асуудлыг эерэгээр харж, зөв дүгнэлт хийж, гарах арга замаа олж чаддаг байна гэдэг хамгийн том давуу тал юм шүү.
Эерэг хандлагатай хүн
•Юм болгоныг би чадна гэж боддог.
•Хүүхдээсээ сайхныг олж хардаг.
•Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг.
•Байгаа бүх боломжид л анхаарлаа хандуулдаг.
Сөрөг хандлагатай хүн
•Юм болгоныг би чадахгүй гэж боддог.
•Хүүхдээсээ байнга алдаа хайдаг.
•Дутуу зүйлээ л олж анхаардаг.
•Боломжгүй талаас нь хардаг.
Өөртөө эерэг хандлагыг бий болгож чадвал амьдралын мөн чанарыг ухамсарлаж, хэзээд хэрхэн өөрчлөхөө мэддэг, өөртөө итгэлтэй нэгэн болно. Шинийг санаачлан идэвхтэй, өөдрөг амьдарч байгаа таныг харсан хүүхэд тань ч гэсэн өөдрөг, өөртөө итгэлтэй болно. Хэрэв та аливаа зүйлийг муу талаас нь олж харж, түүндээ бухимдан, эргэлзэж, айдас түгшүүртэй байгаа бол энэ бодлоо орхиж, зуршлаа өөрчлөөд үзээрэй. Хэт сэтгэл зовомтгой, гомдомтгой зан сөрөг хандлага бий болгодог. Тиймээс сэтгэлээ сэргээхийн тулд өдөр бүр ном уншиж, өглөө сайхан дуу сонсож, өөртөө урам өгөөрэй. Бусдад тусалж, өгөөмөр сэтгэл гаргаад үз. Энэ бүхэн танд урам болох юм. Энэ дунд хүүхдээ урамшуулах, бусдыг үлгэрлэн дагах зан чанар ч багтана. Бас инээмсэглэхээ бүү мартаарай. Өөртөө итгэх итгэлээ та эхлээд ол, дараа нь хүүхдэдээ үлгэрлэ.
ЭХЛЭХ ЦЭГ НЬ ГЭР БҮЛИЙН ХАРИЛЦАА
Эхнэр, нөхрийн хоорондох таагүй харилцаа, хэрүүл маргаан, хүүхдэдээ үргэлж харуулж байдаг муу талууд нь түүний өөртөө итгэх байдалд сөрг өөр нөлөөлдөг. Та нөхөртэйгөө маргалдсаны дараа хүүхдэдээ уураа гаргаж, энэ бүхэн түүнээс болж байна гэж ойлгуулах юм бол хүүхдийнхээ даль жигүүрийг өөрийн гаараар хугалж байна гэж ойлгоорой. БОЛЗОЛГҮЙ ХАЙР Хүн болгонд хайрлуулах хэрэгцээ байдаг. Хэрэв, та хүүхдээ тодорхой нөхцөлтэйг өөр хайрлавал зан аашинд нь нөлөөлж хүнээр хайрлуулах эрхгүй, үнэ цэнэгүй нэгэн мэт сэтгэгдэл төрнө. Мөн түүний өөрийгөө үнэлэх болон ертөнцийг үзэх үзэлд сөргөөр нөлөөлнө. Хүүхдэд эцэг, эхийн хайр нь болзолтой байдаг, бусад үед өөрийг нь хүлээн зөвшөөрдөггүй гэж ойлгуулах юм бол хэнд ч итгэхгүйгээс гадна, өөртөө итгэх итгэл нь багасдаг.
ХҮҮХДЭДЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛ ДААЛГА
Хүүхдээ үргэлж нялх мэтээр төсөөлж энхрийлээд л суухыг хайр гэхгүй. Тиймээс хүүхдийн насанд нь тохирсон зүйлийг зөвхөн өөрт нь даалгаж, хариуцлага мэдрүүлээрэй. Хүү эсвэл охин тань энэ үед ганцаараа аливаа ажлыг хийж чадна гэдгээ ухаарна. Улмаар бие дааж, өөрт өө итгэлтэй болно. Мэдээж та түүнийг заавал урамшуулаарай. Түүний сайн талыг олж харах магтахаа хэзээ ч бүү болиорой. Сурлагын чанар нь сайжирсан эсвэл хувцасаа өөрөө өмсөж сурсан гээд хийж чадсан сайн зүйлсийг нь тодруулан магтах нь түүнд нэг төрлийн “бамбай” болж итгэлийг нь хамгаалах юм.
БУСАДТАЙ БҮҮ ХАРЬЦУУЛ
Хүүхдээ хэн нэгэнтэй харьцуулах нь түүнээс илүү амжилттай, илүү үнэ цэнэтэй нэгэн байдаг гэсэн ойлголт төрүүлдэг. Ингэснээр хүүхэд өөрийгөө үнэ цэнэгүй гэж боддог тул өөртөө итгэлтэй байж чаддагг үй. Хүүхдэдээ хамгийн ойр байж, дэмжих хүн нь та учраас “Үргэлж чиний талд” гэдгээ мэдрүүлээрэй.
Та бүхэн гэр бүлийн харилцаа, хайр дурлал болон хувийн сэтгэлз үйн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авахыг хүсвэл bichita@ mongolnews. mn хаягаар захидал илгээгээрэй.
Ж.СОЛОНГО