Америкийн Forbes сэтгүүл хамгийн баян хүмүүсийг тодруулдаг ээлжит жагсаалтаа гаргахад Билл Гейтс АНУ-ын хамгийн баян хүнээр 21 дэх удаагаа тодорсон хэмээн өөрийн нүүр хуудаснаа бичжээ.
Хэвлэлийн мэдээлснээр 58 настай Гейтсийн хөрөнгө 81,2 тэрбум ам.доллар аж. Форбес сэтгүүл өнгөрсөн гуравдугаар сард түүнийг манай гаригийн хамгийн баян хүн хэмээн зарласан юм. Гейтс 2001 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж байгаа юм.
Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын эхний гуравт 68 тэрбумын хөрөнгөтэй, хөрөнгө оруулагч Уоррен Баффет, программ хангамжийн Oracle компанийг үндэслэгч, 48.6 тэрбумын хөрөнгө бүхий Ларри Эллисон нар багтжээ6