Олон улсын археологийн экспедиц Мексикийн элсэн цөлд малтлага хийж байхдаа газрын гүнд хадгалагдсан үлэг гүрвэлийн маш том оршуулга олсон гэнэ. Эртний хэвлээр явагчдын олон төрлийн яс бөөнөөрөө гарсныг “Дейта” мэдээллийн агентлаг дамжуулжээ.
Чиуагийн цөлөөс өмнө нь ч палентологийн том том олдворууд олж байсан юм. Энэ удаа 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд нэг их гүнд биш 14 үлэг гүрвэлийн яс, нэг км орчмын зайгаас эртний үед холбогдох матар, яст мэлхий зэргийн 15 үлдэгдэл олсон байна. Судалгааны багт ажилласан профессор Вольфганг Штиннесбек ийм олдвор ховор гээд цаг уурын өөрчлөлтөөс болоод үлэг гүрвэлүүд ингэж бөөнөөрөө үхсэн байх гэжээ.
70 сая жилийн өмнө Чиуауагийн цөл нь асар том голын хөндий байж, үлэг гүрвэлүүд олноороо амьдардаг байжээ. Эрдэмтэд эндээс триннозаврын мөр ч бас олсон байна.