АНУ-ын Детройтод болсон автошоуны үеэр анх олны хүртээл болсон “Jeep Gladiator”-ыг та бүхэн харж байна. Бартаатай зам туулж, адал явдал хөөгчдийн “анд” болсон энэ унаа шинэчлэгдэж, ирэх онд худалдаанд гарахаар болжээ. Өмнөх загваруудынхаа давуу талуудыг нэгтгэсэн энэ машин ахуйн хэрэглээ болон ачааны зориулалтын аль алинд нь нийцнэ. Ачаатай хэсэг рүүгээ суудлаа тэлэн ор болгох боломжтой нь аялалд илүү тохиромжтой. “Gladiator” хэмээх энэ нэр 1960 оноос автомашин үйлдвэрлэлд нэвтэрсэн түүхтэй. Нэгэн үе цэрэг армийн зориулалтаар ашиглагдаж байсан энэ унааг өдгөө америкчууд сонгон унах болжээ. Энэ машин 163 морины хүчтэй. 2.8 литрийн дөрвөн цилиндртэй, дизель хөдөлгүүртэй энэ төмөр хүлгийг “Chrysler Daimler” үйлдвэрлэдэг.