Мальта
Мальта нь Өмнөд Европын улс бөгөөд газар дундын тэнгист байрладаг, баялаг түүх, өвөрмөц зан заншилтай нутаг. Та энд очсоноор гайхалтай өндөр хадан хясаанд авирах, ер бусын хийдүүд, нууцлаг агуйнууд олох, олон үзэсгэлэнтэй нууранд шумбах боломжтой юм. Мальтад маш олон сонирхолтой зүйлүүдийг харах болон хийх боломж байдаг аж. Мальтагийн түүхэн хэсгээс дурьдвал итгэмээргүй архитектур, гайхалтай ханаар хүрээлэгдсэн хотууд болон газар доорх олон хонгилуудаас та нээх боломжтой юм.
Фижи
Фижи арал бол гайхалтай үзэсгэлэнтэй бөгөөд аялагчдын хувьд маш олон адал явдал, гэнэтийн зүйлсээр дүүрэн байдаг. Фижи нь дэлхийн шилдэг давалгаатай газруудын нэг бөгөөд жил бүр усан дээр гулгагч олон зоригтнууд Фижиг зорьдог байна. Хэрвээ та усан дээр гулгаж чадахгүй бол далайн эрэг дээр суун, амарч эсвэл явган аялал хийж болох юм. Фижи бол маргаангүй дэлхийн шилдэг арал улс юм.
М.Болор