Apple компанийн “I Phone-6” ухаалаг гар утас энэ сарын 18-ны өдрөөс худалдаанд гарч, гуравхан өдрийн дараа 10 сая ширхэг зарагдан дээд амжилт тогтоосон.
Тэгвэл тус компанийн хүчирхэг өрсөлдөгчдийн нэг Өмнөд Солонгосын Самсунг электроникс компани Galaxy Note-4 гар утсаа худалдаанд гаргах хугацааг урагшлуулсан талаар өнгөрөгч лхагва гарагт зарласан байна. “I Phone-6”-аас ялгаатай нь хамгийн их хүн амтай Хятад улсад анхлан худалдаанд гаргах гэнэ. Өнөөдрөөс эхлэн Galaxy Note-4 Хятад болон Өмнөд Солонгосын зах зээл дээр худалдаанд гарах юм. Аравдугаар сарын сүүлээс эхлэн 140 гаруй оронд худалдаалагдах юм.