Apple компани дуут дуудлага болон хурууны хээгээр мэдрэгч “Touch ID” системд доголдол гарсантай холбоотойгоор гар утасны “iOS 8.0.1” үйлдлийн системээ эргүүлэн татжээ.
Шинэчилсэн “iOS 8” үйлдлийн системийг “Apple” есдүгээр сарын 17-нд гаргасан юм. Үүний дараахан анхны хувилбарын зарим алдааг зассан “iOS 8.0.1” хувилбарыг санал болгожээ.
Гэвч уг программыг утсандаа татсаны дараа дуут дуудлага, мөн хурууны хээгээр мэдрэгч “Touch ID” зэрэг тогтмол хэрэглэдэг үйлдлийн системд алдаа гарч, “iOS 8.0.1” программд алдаа гарсан тухай мэдээлэл гараад байгаа. Apple компани мэдээллийг судалж байгаа бөгөөд шинэ мэдээллийг удахгүй өгөх гэнэ. Одоогоор бид шинэчилсэн “iOS 8.0.1” программыг эргүүлэн татаад байгаа хэмээналбан ёсны хуудсандаа бичжээ.