Италид сурдаг, мэргэжлийн төгөлдөр хуурч С.Одгэрэл саяхан Улсын филармонид тоглолт хийж, сонгодог урлаг шимтэн хүртдэг олон үзэгчийг баярлуулсан. Тэрбээр тоглолтынхоо орлогын 30-ыг нэгэн сайн үйлсийн үйл ажиллагаанд хандивлана хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл өчигдөр тэрбээр хандиваа илгээсэн тухайгаа, тоглолтынхоо орлогын дэлгэрэнгүй мэдээллийн хамт нийтэд зарлалаа. Улсын филармонийн тоглолтын танхим 260 хүний суудалтай, түүний 95 нь урилгын суудал байжээ. Үлдсэн тасалбараа хүүхэд болон том хүнд ялгавартай үнээр худалдаж, орлогоосоо 1.080.000 төгрөгийг “Эрүүл үрс гэрэлт ирээдүйд” төрийн бус байгууллагад хандивлажээ.