“Өнөөдөр” сонины энэ оны тавдугаар сарын 29-ны дугаарт “Нэр нэгтийн чих нэг” буланд УИХ-ын гишүүн Г.Уянга, гавьяат жүжигчин Ө.Уянга нар оролцож байсныг уншигч та бүхэн санаж буй биз ээ. Ярилцлагын төгсгөлд Уянгууд хамтран сан байгуулахаар шийдсэн юм. Тэгвэл энэ ажил биеллээ олжээ. Тэд нийгэмд бусдыг уриалан, сайн сайхан зүйл хийж байгаа хүмүүст туслахаар сан байгуулна хэмээн ярилцсан бөгөөд сангийн нээлт маргааш 18.00 цагт болно.