Саудын Арабын Жедда хотод замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, улаан гэрлээр давхисан жолооч нарыг хотын урьдчилан хорих төвийн камерт нэг хонуулж байх хууль хэрэгжиж эхэлжээ. Хотын Замын цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр жолооч нар торны цаана 24 цаг суусныхаа дараа л торгууль төлж, жолооны үнэмлэхээ буцааж авах гэнэ.
Тус улс авто замын аюулгүй байдлаараа дэлхийд сүүл мушгидаг орны нэг. Энд өдөр бүр дунджаар 19 хүн зам, тээврийн ослоор амиа алддаг байна.