Төрийн тэргүүнүүдийн цэсийг сонирхъё.
** ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин загасны маханд дуртай. Хэрэв малын мах санал болговол хониныхыг сонгодог гэнэ. Бас ногоон цай цэсэнд нь тогтмол бий. Сэтг үүлчидтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр тэрбээр өглөө каш, зөгийн балтай тараг уудаг тухайгаа ярьжээ. Үүнээс гадна хүрэн манжингийн орц бүхий өөрийн жороор бэлтгэсэн коктейльд дуртай.
** АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түргэн хоолонд, тэр дундаа бяслагтай бургерт илүү дуртай аж. Ямар сайндаа 2010 онд Дмитрий Медведевийг өөрийн дуртай бургерээр дайлах вэ. Б.Обама бас шар айрагнаас буцдагг үй гэнэ. Цагаан ордонд хүртэл “White House Honey Ale” хэмээх өөрийн сортын шар айраг нэрдэг гэсэн. “New York Times”-д 2008 онд Б.Обамагийн дуртай болон дургүй хоолны цэсийг нийтэлж байжээ. Түүнд бичсэнээр шарсан самар, сүүн шоколад, төрөл бүрийн ногоонд дуртай бол майонез, шаржигнуур төмсийг ам руугаа дөх үүлдэг ч үгүй юм байна.
** Их Британийн хатан хаан II Елизабета далайн гаралтай бүтээгдэхүүн, тэр дундаа сам хорхойд дуртайн дээр овъёсноос татгалздаггүй аж. Өглөөний цэсэндээ овъёсыг зайлшгүй оруулдаг аж. Хатан хааны тогооч Марк Фланаган нэг удаа түүнийг төмсөнд дуртай хэмээн ярьжээ.
** ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель төмстэй шөл, загасны махан шницель, гахайн махан зайдсанд дуртайгаас гадна өөр өө хоол хийх хообийтой гэнэ. Зул сарын баяраар төмсний салат хийж, галууны махыг бүтнээр нь шардаг юм байна. Хувийн тогоочийнх нь хэлснээр тэрбээр бяслагны хорхойтон гэнэ.
** Францын төрийн тэргүүн Франсуа Олланд гоймонд дуртай аж.
** БНАСАУ-ын Төрийн тэргүүн сүүлийн хэдэн сар жин хасаж байгаа нь хамгийн дуртай хоол болох “Эмменталь” хэмээх бяслагнаасаа татгалзсантай холбоотой талаар өнгөрсөн долоо хоногт дэлхийн зарим хэвлэлд мэдээлсэн. Ким Чен Ун энэ бяслагаас гадна аварга загасны сэрвээнд “нугасгүй” гэнэ.
Э.ХАНА