Samsung Galaxy alpha гар утасны албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр орой 19:00 цагт IVY ресторанд болно.
Samsung компани premium ангиллын limited edition хувилбарыг худалдах эрхийг Скайтел группд өгсөн юм. Энэ утас Монголд 300 ширхэг л худалдаалагдах бөгөөд маргаашнаас эхлэн албан ёсоор онлайн захиалга өгсөн хэрэглэгчдэд очих гэнэ.
Хийцийн хувьд Samsung энэ жил метал гадаргуу, арай тэгш өнцгөн талуудтайгаар гадна эх биеийг хийсэн нь Galaxy Alpha-гийн онцлог юм.