Баян-Өлгий аймгийн аймгийн бүргэдчид Сагсай суманд уламжлалт наадмаа тэмдэглэжээ. “Орог саарал” компанийн ивээн тэтгэдэг уг наадмыг Англи, АНУ, Хятад, ОХУ, Япон, Бангладеш зэрэг орны 100 гаруй жуулчин үзэж сонирхсон байна. Энэ үеэр 30-аад хүн бүргэдээр ан бариулах урлагаа үзүүлснээс гадна арьс булаалдах, “хүүхэн хөөх”, морины давхил дунд мөнгө шүүрэх тэмцээн, хурдан морь, тэмээний уралдаан зохион байгуулсан аж.