“Google” компанийн Google Glass-тай өрсөлдөхүйц Smart- Eyeglass хэмээх, интернэтэд холбогддог ухаалаг нүдний шил бүтээснээ “Sony” компани зарлалаа. Технологийн салбарынхны таамаглаж байгаагаар тус компани ухаалаг гар утасныхаа огцом буурсан худалдааг нөхөхийн тулд ийм алхам хийжээ. Өнгөрсөн оны сүүлчээр явуулсан нэгэн санал асуулгад хамрагдсан америкчуудын 90 хувь нь хэчнээн боломжийн үнэтэй байсан ч Google Glass-ийг сонирхохг үй гэсэн юм. Харин “Sony”-гийнхон ийм үед хүртэл өмсөж, зүүж болох технологи бүтээх шинэ өрсөлдөөнд азаа үзэхээр шийдсэн нь бусдаас хоцрохгүйг хичээж байгааг нь харуулж байна. Android үйлдлийн системд холбогдох SmartEyeglass нь зөвхөн зүүсэн хүнд харагдах зураг, бичлэг, текст зэргийг хадгалах мемори карттай, шил нь ердөө гурван мм зузаан гэнэ. Харин камер нь гурван мегапиксель бол дэлгэцийнх нь буланд микрофон, луужин, гэрэл бууруулагч, тэжээл үүсгэгч зэргийг байрлуулжээ. Гэхдээ Google Glass-аас ялгаатай нь өөрийн аппликэйшнгүй бөгөөд Android үйлдлийн гар утсанд ашиглаж болох бүх аппликэйшнд холбогдох юм байна. “Sony”-гийн SmartEyeglass ирэх оны гуравдугаар сараас худалдаанд гарна.