“Арга билэг” хамтлагийнхан АНУ-ын Блүүминтон хотноо “Лотус” хөгжмийн наадамд оролцож байна. Тэд хөгжмийн наадамд оролцохын зэрэгцээ аялан тоглолт хийж буй юм. Тэдний тоглолт энэ сарын 19- нд Блүүминтонд эхэлжээ. Жааз хөгжмийн өлгий нутагт Монголын этно жаазыг түгээж, дуурьсгаж яваа “Арга билэг” хамтлагийнхан есдүгээр сарын 25-нд Чикагод, 29-нд Денверт тоглолт хийхээр төлөвлөжээ. Ардын хөгжмийг жааз урсгалтай хослуулан, ардын бүжгээр “гоёсон” энэ аялан тоглолтыг Монголын урлагийн зөвлөл дэмжиж буй.
Ж.СЭЛЭНГЭ