Америкийн Флорида мужийн иргэн Жасмин Трайдевил гурван хөхтэй гэнэ. Өдгөө 21 настай бүсгүй 20 мянган ам.доллараар гуравдагч хөх хийлгэсэн байна. Тэрбээр хэвлийн арьснаасаа эс авахуулж, силикон суулгуулан илүү хөхтэй болсон аж. Ийм төрлийн мэс засал хууль бус учир хүслийг нь биелүүлэх эмчийг хоёр жил хайжээ. Ийн 60 гаруй эмнэлэгт хандсаны эцэст, нэрээ нууцалсан эмчээр хөх хийлгэсэн юм байна. “Миний хиймэл хөх жинхэнэ мэт мэдрэмтгий. Хөхний даруулгаа өөрөө оёдог” хэмээн Жасмин орон нутгийн радиод өгсөн ярилцлагадаа дурджээ. МТВ сувгаар өөрийн гэсэн шоу нэвтрүүлэгтэй болохыг хүсдэг тэрбээр аль хэдийнэ инстаграмм, твиттер фэйсбүүкээр алдаршиж эхэлсэн гэнэ.