Фэйсбүүк энэ оны арваннэгдүгээр сарын 1-ээс эхлээд сарын $3 -н төлбөртэй болно хэмээн Америкийн National Report телевизээр мэдээллээ. Түүнчлэн төлбөрөө төлж чадахгүй хүмүүст долоо хоногийн нэг цаг орох эрх гэх мэт сонголтууд байгаа гэх мэдээлэл тараад байссан хэдий ч энэ нь худлаа ажээ.
Фэйсбүүк сарын хураамжтай болох тухай цуурхал бүр хэдэн жилийн өмнөөс л хөвөрч эхэлсэн аж. Гэвч цуурхал байсхийгээд дахин дэгдэж, гэнэн хэрэглэгчдийг итгүүлчихдэг байна.
“The National Report” цуурхлыг илүү үнэмшилтэй болгохын тулд Марк Цукерберг хэвлэлийн хурлын үеэр ийн хэлжээ хэмээн хуурамч эшлэл хүртэл зохиожээ. “Бид зар сурталчилгаанаас олдог ашгаар бид цаашид удаан оршин тогтнож чадахгүйд хүрсэн. Удаан бодсоны эцэст Фэйсбүүкийг төлбөртэй болгох хэцүү шийдвэр гаргахаас өөр зам бидэнд үлдсэнгүй” гэж хэлсэн тухай ч худал бичжээ. Үүний дараа Фэйсбүүк төлбөртэй болох нь шог мэдээлэл, наргиа гэдгийг ойлгуулах “satire tag” нэмэхээр болсноо мэдэгдсэн байна.
HTML-