Чамин ганган хувцас бүрийг “Vogue” сэтгүүл онцолдог билээ. Гэвч энэ нь хэр үнэтэй байдаг бол?. Нэгэн сониуч уншигч сар бүр уншдаг “Vogue” сэтгүүлийнхээ уншигчдад санал болгож буй бүх бараа бүтээгдэхүүний үнийн дүнг тооцоод үзтэл 300 мянган ам.доллар давж байжээ. Тэрээр сэтгүүлийн сүүлийн 10 дугаар дахь бараа бүтээгдэхүүнийг судлаад үзэхэд бүгд 300 мянган долларыг давсан байна.