Олон уран бүтээлчийг урлагийн замд хөтөлсөн, дуучдын хоолойн чадлыг сорьсон ая зохиодог гэгддэг урлагийн гавьяат зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн Б.Бямбабаяр энэ сарын 26-нд “Эрт буцсан ганганаа” дуун цэнг үүнээ Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.
-Сайн байна уу, “Утасны анд” байна. Таны дуун цэнг үүний талаар сонслоо. Урьдын тоглолтуудаас юугаараа онцлог вэ?
-Энэ уран бүтээлийн цэнгүүнд Төрийн шагналт Д.Сосорбарам болон Ц.Төвшинтөгс, Б.Сийлэгмаа, Ч.Бат-Эрдэнэ, Х.Үнэнхүү, С.Эрдэнэцэцэг, Г.Эрдэнэбат, Х.Болормаа, Ө.Уянга, Д.Жаргалсайхан, Н.Төм өрхуяг нарын гавьяат ая дуугаа өргөнө. Мөн А.Хосбаяр, Д.Бямбажав, Б.Буянжаргал, Д.Намсрайноров, П.Идэржавхлан тэргүүтэй залуу дуучид оролцоно. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ганхуягийн найруулах энэ тоглолтод гол төлөв хайрын дуунууд эгшиглэх юм.
-Яагаад “Эрт буцсан ганганаа” гэж нэрлэсэн бэ?
-Зун хүмүүс аз жаргалтай эсвэл бүтэлгүйтсэн янз бүрийн хайр дурлалтай учирсан болов уу. Одоо намар цаг үргэлжилж байна. Энэ бүгдтэй холбогдуулан “Эрт буцсан ганганаа” дуугаараа тоглолтоо нэрлэсэн.
-Та одоо хаана юу хийж явна вэ?
-ССАЖЯ руу алхаж байна. Яамнаас баталсан “Монгол уран бүтээл” хөтөлбөр болон сонгодог хөгжмийн үнэлгээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт багтан ажиллалаа. Одоо соёлын мэргэжилтн үүд бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх ажилд оролцож байна. Монголын зохиолчид, хөгжмийн зохиолчдын эрх ашгийг хамгаалдаг олон улсын хэмжээний МОСКАП байгууллагын удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон. Энэ хүрээнд хөгжмийн зохиолчдын бүтээлийг ашигладаг үүрэн телефоны компаниуд, телевиз, радио, караоке зэрэг байгууллагад тогтоосон үнэ тарифыг шинэчлэхээр зорьж байна.
-Шинэ уран бүтээлийн олз ихтэй юү?
-“Бадарчин ба ардчилал” нэртэй балетийн хөгжим зохиож байгаа. Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Жамъяндагва гуай цомнолыг нь бичсэн юм. “Шивээ хиагт”, “Улаан туг” зэрэг ардын хувьсгалыг түүхэнд үлдээсэн бүтээл байдаг шиг ардчиллыг сонгодог бүтээлд дархлах зорилготой байна.
Б.ДӨЛГӨӨН