Амьд амьтан үр төлдөө анхаарал тавьж, түүндээ идэш тэжээл нөөцөлж байсныг гэрчлэх хамгийн эртний ул мөр Хятадын зүүн хойд хэсгээс олдсон байна. Нутгийнхны “цэвэрлэгч” хэмээн нэрлэдэг, амьтны сэг зэмээр хооллогч нэгэн төрлийн цох хорхойн тэрхүү чулуужсан үлдэгдэл 125 сая жилийн настай гэнэ. Хорхойн чулуужсан үүрийг судалсан Хятад, Америкийн эрдэмтдийн ярьснаар өмнө нь энэ төрлийн цох хорхойн хамгийн эртний чулуужсан үлдэгдэлд тооцогдож байсан олдвор ердөө 35 сая жилийн настай байж. Харин сүүлийн хэдхэн жилийн дотор Хятадын нутгаас 165, 125, 99 сая жилийн тэртээд хамаарах хэд хэдэн төрлийн цох хорхойн үлдэгдэл олдоод байна. Одоогоор тус улсын нутгаас илэрсэн эртний цох хорхойн төрөл 37-д хүрчээ.