Дөрвөн настай нэгэн норвеги охин шуургатай, хүйтэн шөнө унтаагаараа таван км алхаж гэрийнхнээ сандаргажээ. Унтаагаараа босож явдаг, тэгэхдээ яг л сэрүүн байгаа мэт янз бүрийн зүйл хийж орхидог охиныг авга эгч нь харж байж. Унтлагын хувцас, гэрийн шаахайнаасаа өөр юу ч өмсөөгүй, осгох шахсан охиныг Норвегийн хойд хэсэгт орших Магерояа арлын Хоннингсваг хотын цагдаа нар өглөөний 06.00 цагийн үед олж, сэрээсэн гэнэ.