Канадын Монтреаль хотын Технологийн их сургуулийнхан эрүү хөдлөх бүрт эрчим хүч хуримтлуулах, толгойн өмсгөл зохион бүтээжээ. Тэд шинэхэн бүтээлээ нэг л өдөр хуруу зайг орлох эрчим хүчний эх үүсвэр болно гэж найдаж байна. Канад эрдэмтдийн тооцоогоор хүн зөвхөн эрүүгээ хөдөлгөснөөр өдөрт дунджаар 580 жоуль энерги үүсгэдэг аж. Хэрэв өдрийн хоолны цагаар 100-гаад хүнд дээрх өмсгөлийг зүүлгэж, хооллох үеийнх нь энергийг “цуглуулбал” дундаж хэмжээтэй байшинг бүтэн өдөр гэрэл, цахилгаантай байлгах эрчим хүч хуримтлуулах гэнэ.