“Шилэн оймстой, хөл, гарыг нь хөх туузаар уясан, хүрэн бор, задгай үстэй, доош харсан эмэгтэй хүний муудсан цогцос байна” гэсэн иргэдийн мэдээллийн мөрөөр Өмнөд Солонгосын цагдаа нар Кёнги мужийн нэгэн хийдийн гадаах цэцэрлэгт хүрээлэнд очтол тэр нь хийлдэг хүүхэлдэй буюу секс тоглоом байжээ. Хүүхэлдэйг Японд үйлдвэрлэсэн байж. “Эмэгтэй”-н эзнийг цагдаа нар хайж байгаа бөгөөд холбогдох этгээдийг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэмээн шийтгэх аж.