БНХАУ-ын дарга Си Зиньпин хилийн чанадад зорчих иргэддээ хандан ингэж уриалав. Тэрбээр саяхан Мальдив улсад айлчлахдаа ус, ундааныхаа хуванцар савыг энд тэндгүй хаяхгүй байж, далай тэнгисийн эрэг дагуух газар нутгийг хайрлан, шүрэн хадыг хамгаалахад хувь нэмэр оруулахыг олон нийтээс хүсэхдээ нутаг нэгтнүүддээ ийнхүү зөвлөжээ. “Хятад үндэстний нэр хүндийг бодож, байгальд элэгтэй гэдгээ харуулан хуванцар, цаасан савлагаатай бэлэн гоймонгоос аль болох татгалз. Оронд нь далайн хоол хүнс түлхүү ид” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Мальдивыг зорих хятад жуулчдын тоо энэ оны сүүлч гэхэд 400 мянга давах тооцоо гарчээ. Харин хилийн чанадыг зорих хятад иргэд энэ жил 100 саяд хүрэх төлөвтэй байна.