Монголын туялзуур сэлэмний холбооныхон эл спортоо түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилгоор Төрийн шагналт, ардын жүжигчин Цогзолмаагийн нэрэмжит “Авьяас “хүүхдийн ордонд дугуйлан нээхээр болжээ. Тус холбооны дасгалжуулагчид хичээл заах бөгөөд 15 орчим хүүхэд бүртгэх юм байна. Бүжиг, шатар, таеквондо, уран нугаралт, төгөлдөр хуур, морин хуур, драм уран сайханы дугуйлан хичээллүүлдэг “Авьяас” ордонд 300 орчим хүүхэд сурдаг. Өдгөө таеквондо, бүжиг, төгөлдөр хуур, шатрын ангид элсэлт авах дугуйлан 80 мянган төгрөгийн төлбөртэй гэнэ. Дашрамд дуулгахад, таеквондогийн дугуйлангийн багш И Чан Юн нь хар бүс найман дантай, дэлхийд данстай тамирчин аж.