Санкт-Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг бакалавр, магистрийн зэрэгтэй төгссөн анхны монгол хийлч М.Хулан энэ сарын 25-нд ДБЭТ-т тоглолтоо хийх нь. “Classica paradise” тоглолтод Макс Брух, Пьетро Масканьи, П.И.Чайковский, Ф.Шопен, С.В.Рахманинов, Ж.Гершвин, А. Пьяццолла, К.Гардель, Э.Морриконе, Ж.Уилльямс, С.Прокофьев нарын хөгжмийн зохиолчийн Монголд эгшиглэж байгаагүй оркестр болон хийлийн гоцлол хөгжмүүдийг толилуулах гэнэ. Тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжмийнхөн оролцож, төгөлдөр хуурч Б.Анар удирдах аж. Сонирхуулахад М.Хулан энэ онд Берлины филармонийн танхимд Герман-Скандиновын залуучуудын филармони оркестртой хамтран тоглосон юм байна.