Австрали улсын Мельбурн хотод амьдардаг Жорж хэмээх нэртэй алтан загасны тархинд үүссэн хавдрыг авах мэс засал амжилттай болжээ. Тус хагалгааг хийсэн эмч Тристан тус хотын "3AW" радиостанцад өгсөн ярилцлагадаа “Мэс засал хийсэн загас маань хагалгааг амжилттай давж, одоо аквариумдаа сэлж байгаа. Түүний загалмайгаар дамжуулан хүчилтөрөгчөөр баяжуулсан тусгай насосыг оруулж байгаад хагалгаа хийсэн юм. Нийт 45 минут үргэлжилсэн тун чимхлүүр ажил ихтэй мэс ажилбар боллоо . Өдгөө арван найтай Жорж бүрэн эдгэрвэл дахин 20 жил амьдрах боломжтой” хэмээжээ. Мөн тус хагалгааны талаар “Лорт смит” мал эмнэлгийн эмч Рич “Жоржийн тархин дахь хавдар маш том байсан. Удаан хугацаанд өсч томорсон байлаа. Улмаар загасны бие муудахад эзэн нь эмчид хандсан” гэж “ярьсан байна. Азтай загасны эзэн түүнд мэс засал хийлгүүлэхийн тулд 200 австрали доллар төлжээ.