ОХУ-д үйлдвэрлэсэн “ВАЗ” үйлдвэрийн “Нива”-г мэдэхг үй хүн үгүй биз ээ. 1974 оноос үйлдвэрлэгдэж, бартаат зам туулах чадвараараа Америк машинуудтай өрсөлдөх болсон энэ унаандаа хайртай хүн олон. Тэгвэл “Женерал мотортс”- т хувьцаагаа худалдаж, саяхнаас“GM Autovaz” нэртэй болсон энэ компанийн 1997 оноос хойш үйлдвэрлэсэн “Нива 1922” загвар адал явдалт аялалд дуртай олон хүний сонирхлыг татах болжээ. Асар том дөрв өн дугуй, байгальд ээлтэй технологи, цас, элс, шаврыг үл ажрах хүч гээд энэ машинд гайхуулах зүйл олон. Тэр дундаа усанд хөвж, завь болох “шидтэй” учраас загасчид энэ машин руу хошуурдаг гэсэн. Мөн газар тариалан эрхлэгчид нь “Нива 1922”-оор ажлаа “нугалдаг”. Тэгвэл “ид шид”-тэй энэ машин Монголд ганц л бий. Энэ төмөр хүлгийн эзнийг Б.Батболд гэдэг. 2000 онд үйлдвэрлэгдсэн энэ машиныг Монголд 2011 онд оруулж иржээ. Өдий хүртэл унах эзнээ ололгүй явсаар саяхан 24 сая төгрөгөөр борлуулагдаж, Б.Батболдынх болсон. Тэрбээр шинэ унаагаа Тэрэлжийн замд нэг удаа туршаад амжжээ. Шаварт сууж, усанд живдэггүй төмөр хүлэгтээ эзэн нь сэтгэл хангалуун байгаа. Харин хотын замд тэр бүр зорчдоггүй, зайлшг үй шаардлагаар явах үед нь хүмүүс энд, тэндээс нь зураг дарж, гар утсаараа бичлэг хийдэг гэж тэр хэлсэн. Мэдээж олны хараа булаасан энэ машиныг сонирхох хүн олон байгаа гэдэгт итгэлтэй байна.
Ж.СОЛОНГО