Аварга могой, сарьсан багваахай, аварга хуягтан зэрэг нь өдөрт 18 цаг гаруй унтдаг хамгийн удаан унтдаг амьтад юм. Нялх хүүхэд 16 цаг унтах шаардлагатай байдаг Харин томчууд хэвийн ажиллаж амьдрахад найман цаг унтах хэрэгтэй гэж бодож байгаа байх.
Лос Анжелесийн Калифорнийн Их сургуулийн профессор Жерри Сэйжел олон төрлийн амьтдын унтах цагийг судалжээ. Нүүдлийн шувууд гэх мэт зарим амьтад огт унтахгүйгээр маш урт хугацаанд амьдарч чаддаг байна. Учир нь эрч хүчийг нөөцлөхийн тулд нойр хүрдэг хэмээн тэрбээр дүгнэжээ.
Жерри Сэйжел: “Огт шаардлагагүй, байнга хөдөлгөөнтэй байдаг амьтад алсдаа амьд үлдэхгүй. Харин илүү бүтээлч чухал зүйл хийх гэж сэрдэг, бусад үед нь унтаж байдаг амьтад цаашид амьдарна” гэжээ.
Унтах нь хязгаарлагдмал нөөцийг хамгийн зөв ашиглахад тусалдаг. Хүн төрлхтний хувьд бид сэрүүн, юу ч хийлгүй зүгээр сууж байхад бидний хэрэглэж байгаа эрч хүчний 20 хувийг бидний тархи ашигладаг. Унтах нь биднийг гэмтэж бэртэх, махчин араатны хараанд өртөхөөс хамгаалдаг байна.
М.Болорцэцэг