Английн инженер Жон Костеллогоор ахлуулсан баг шоколадаар данх хийжээ. “Nestle” компанийн Бүтээгдэхүүн технологийн төвийн эрдэмтдийн бүтээсэн хар шоколадан данх цайг идээшүүлэх үүрэгтэй аж. Гэвч данханд хийсэн усаа хоёр минутын дотор юүлэхгүй бол хайлах гэнэ. Эрдэмтдийн зургаан долоо хоног урласан данхны 65 хувь нь какаоны чулуулаг бөгөөд хатуулагтай өөх тосоор бэхжүүлжээ. Хэрэглэгчдэд баяр жаргал мэдрүүлэх ид шидтэй данханд хийсэн усанд шоколадны амт ордог юм байна.