Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ улаан хүрэн өнгөтэй “Nissan Qashqai” маркийн автомашин унадаг. Орчин үеийн загвартай энэ машиныг урд гупер, хажуугийн шугам, спортлог радиаторын хаалт, салхи зайлуулагч, тод асах урд болон арын гэрлүүд нь бусдаас өөр харагдуулдаг. Шатахуун бага зарцуулдаг бөгөөд моторын багтаамж нь 2000 сс. Дөрвөн цилиндртэй хөдөлгүүр нь хурдаа маш хөнгөн авдаг учраас замын түгжрэлээс түвэггүй гаргадаг гэсэн.
Дундаж хэмжээтэй энэ машиныг зогсоолд байрлуулж, замаар явахад бусдад түвэг болдоггүй. Мөн хүндийн хүчээ жигд тохируулдаг учраас аюул, осол багатай аж. Эмэгтэй хүнд илүү нийцтэй байж болох энэ машин дуу чимээ багатай, аюулгүй байдлын ANCAP зэрэглэл хүртсэнээрээ онцгой юм.
Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ 20 жилийн туршлагатай жолооч. Өмнө нь BMW унадаг байсан бөгөөд өнгөрсөн жил энэ машинаа худалдан авчээ. Түүний тав дахь төмөр хүлэг нь “Nissan Qashqai” юм.