Дуурь бүжгийн эрдмийн театрын БНСУ-ын Бусан хотноо болж буй Олон улсын хөгжмийн наадмын түншээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд тус театрын дуучин, гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Г.Шижирболд нар хөгжмийн наадмын хөтөлбөрт тоглолтод оролцож байгаа аж. 22 дахь удаагийн хөгжмийн наадмын үеэр буюу энэ сарын 16, 18, 20-нд манай дуучин Ж.Пуччини, Ж.Верди болон Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав нарын бүтээлээс дуулж сонирхуулах аж.