Монголын инди хөгжмийн холбоо, “Улаанбаатар” чуулгатай хамтран аравдугаар сард амьд хөгжмийн гурван хамтлагийн цуврал тоглолт зохион байгуулахаар болжээ. Аравдугаар сарын 10-нд “Рек он”, 18-нд “Нисванис”, 30-нд “А саунд” хамтлагийнхан “Улаанбаатар” чуулгын байранд тоглолт хийх юм.
Энэ оны дөрөвдүгээр сард байгуулагдсан Инди хөгжмийн холбоо “UB night” хамтлагийн тоглолтыг зохион байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Энэ холбооны тэргүүнээр “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан ажилладаг.