Одоогоос 60 жилийн тэртээ буюу 1954 оны энэ өдөр үзэсгэлэнт Мэрилин Монрогийн “Хийсэж буй даашинз” нэртэй зураг мэндэлжээ. Мэрилинийг урлагийн түүхэнд алдаршуулсан уг зургийг “Долоон жилийн хүсэл мөрөөдөл” киноны зураг авалтын үеэр Нью Йорк хотын Лексингтон өргөн чөлөөний өмнөх талбайд гэрэл зурагчин Сэм Шав авч байсан юм.